Соёл урлагийн байгууллагууд орлогоо ахиулах арга замыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-09 15:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт, нэмэгдүүлэх арга зам" сэдэвт сургалт хэлэлцүүлэг өнөөдөр Соёл урлагийн газарт болж байна. 

Сургалтад 24 төрийн өмчийн Соёл, урлагийн байгууллагын төсвийн шууд захирагч болон нягтлан бодогчдоос бүрдсэн 40 гаруй хүн оролцож улсын секторт мөрдөх нягтлан бодох бүртгэл, соёлын байгууллагын орлого бүрдэлтийн онцлог, татварын хуулийн шинэчлэл, соёлын байгууллагын татварын орчны өөрчлөлт, соёлын салбар дахь нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үдээс хойш "Соёлын салбарын тоо бүртгэлд орлого бүрдүүлэлтийн талаар", "Мэргэжлийн урлагийн байгууллагын орлого бүрдэлт", "Музей, галерейн байгууллагын орлого бүрдэлт", "Нийтийн номын сангийн орлого бүрдэлт" зэрэг асуудлыг  хэлэлцэнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь “Соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглох...” заалт, Сангийн сайдын  “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг ийнхүү  хэлэлцэж соёлын үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлж байгаагаараа энэ сургалт онцлог болж байна гэж Соёлын газрын дарга Г.Эрдэнэбат мэдээлэв.



Холбоотой мэдээ