Ховд аймгийн хэмжээнд 56074 сонгогч бүртгэсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-16 21:46:29

Ховд /МОНЦАМЭ/.  Аймаг, сум, хэсгийн сонгуулийн хорооноос сонгогчийн ирц бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр Ховд аймгийн хэмжээнд 48 мянган сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд оролцох сонгогчийн нэрсийн жагсаалтыг одоогийн байдлаар гаргасан байна. Үүнд 56074 сонгогч бүртгэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримтлан ажиллахыг аймгийн Сонгуулийн хорооноос уриалж байна. 

Ховд аймгийн 17 сум, 91 хэсгийн сонгуулийн хороонд нийт 779 төрийн албан хаагч ажиллаж, УИХ-ын сонгууль зохион байгуулах ажилд оролцохоор бэлтгэж буй.      

Холбоотой мэдээ