Гиваан баатрын талбайд Лимбэчин хүүгийн хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-19 17:18:48

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн харьяат, уран барималч Б.Батнасан өөрийнхөө гараар урласан "Лимбэчин хүү" бүтээлээ төрөлх нутгийнхаа өнгө төрхийг нэмэгдүүлэх үүднээс Б.Гиваан баатрын талбайд босголоо.

Уран барималч Б.Батнасан нь олон арван хөшөө дурсгал, баримлуудыг бүтээж туурвисан авьяаслаг уран бүтээлч. Тэрбээр  төрөлх аймагтаа Чандмань улаан уулын хормойд байрлах Ээж шүтээний хөшөө болон Зүүнговь суманд 8 м суварга, тус сумын 90 жилийн ойд зориулж боржин чулуугаар 50 м Хэлмэгдэгсдийн хөшөө, Дүүдэй баатрын хүрэл хөшөө, Хурандаа нарын хөшөө зэргийг бүтээсэн уран гартан.

Ер нь бол сүүлийн жилүүдэд Улаангом хотод бүтээн байгуулалтын ажлуудыг цөөнгүй хийж, аймгийн төвийн өнгө төрх өдрөөс өдөрт сайжирсаар байгаа юм. Тэр дундаа Гиваан баатрын талбай нь залуучууд, хүүхэд багачууд, ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна  Тус талбай дээр өнгөрсөн жил “Цэнхэр хязгаар 99” ТББ-ын гишүүд дунд сургууль төгссөнийхөө 20 жилийн ойгоор “I love ulaangom” гэрэлт хөшөөг босгосон юм.

 

 

Холбоотой мэдээ