Зургаан хувийн зээлд 221 иргэн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-27 11:57:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журам өөрчлөгдөж, энэ оны 10 дугаар сарын 1-нээс жилийн зээлийн хүүг 6 хувь байхаар тогтоогоод байгаа. 

Шинэчлэгдсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22-ны байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус гарган биелүүлээд байна.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журам өөрчлөгдсөнөөр энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан орон сууцны зээлийн хүүг 8 хувь, харин энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зээлийн хүүг 6 хувь байхаар тогтоод байгаа юм. 



Холбоотой мэдээ