ENSURE төслийн ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-09 17:48:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтийг хангах нь" /ENSURE/ төслийн ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтийг хангах нь" /ENSURE/ төслийн үндэсний зохицуулагч Б.Эрдэнэбилэг нар энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэд аймаг, сумын удирдлагууд, төслийн хамтын ажиллагааны баг, тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, оролцогч талын төлөөлөлтэй уулзаж, төслийн хөрөнгө оруулалтын үр дүн болон бичил төслийн хэрэгжилттэй танилцаж, санал бодлоо солилцох юм. Тус ажлын баг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзсан бол 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд төсөл хэрэгжиж буй Цогт сум, Баянтоорой тосгон, Эрдэнэ суманд төслийн санхүүжилтээр хийж буй ажлын явцтай танилцах аж. Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтийг хангах нь" /ENSURE/ төсөл Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт суманд хэрэгжиж байна.

Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, Соён, Хангайн уулс, Өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй юм. 


Холбоотой мэдээ