ГОВЬ-АЛТАЙ: “1000 ном уншлагын хөтөлбөр” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-26 09:31:37

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. "Nepko Kids" хэвлэлийн газар хүүхдийг номд дуртай болгох, зөв иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор "1000 ном уншлагын хөтөлбөр”-ийн төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


"Nepko Kids" хэвлэлийн газар нь Оксфордын Их сургуулийн уншлагын хөтөлбөрийг Монголд нутагшуулж, хүүхдийг номд дурлуулах, ном унших хэвшилтэй болгох, унших чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “1000 ном уншлагын хөтөлбөр”-ийг санаачлан 3-18 нас хүртэл унших 1000 номын агуулгыг боловсруулаад байна.


Төслийн багийнхан дөрөвдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийтийн номын сан, СӨБ, ЕБС-ийн удирдлага, номын санчидтай уулзалт хийж, төслийн талаарх танилцуулгыг өгсөн юм.


PISA олон улсын шалгалтын үнэлгээгээр аравдугаар ангийн сурагчдын унших ойлгох чадвар тавдугаар ангийн сурагчдын түвшинтэй харьцуулахад хангалтгүй гэж дүгнэгдсэн бөгөөд сургалтын хөтөлбөрт ном унших, номтой нөхөрлөх дадлыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Иймээс хүүхдийг номд дуртай болгох, зөв иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор "1000 ном уншлагын хөтөлбөр”-ийн төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээн "Nepko Kids" хэвлэлийн газраас танилцууллаа. 

Холбоотой мэдээ