Анхаарал хандуулах зээлийн хэмжээ 46.1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-07 16:49:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны 5 банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна. 2021 онд банкууд 52.0 мянган иргэд, аж ахуй нэгжид 213.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 5.7 хувиар, олгосон зээлийн хэмжээ 32.1 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 11.0 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 26.9 хувиар нэмэгдсэн бол анхаарал хандуулах зээлийн хэмжээ 46.1 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 74 иргэн 3.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагджээ.

Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 18.7 тэрбум төгрөгийг авч 14.8 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татжээ.


Холбоотой мэдээ