Аймгийн үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд 9227.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-14 22:28:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд 2021 онд нийт 8553.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9227.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.8-16.0 хувиар нэмэгдсэн байна. Нийт үйлдвэрлэлтийн 22.4 хувийг хүнс ундааны, 1.5 хувийг хэвлэлийн, 49.2 хувийг дулааны эрчим хүчний, 14.3 хувийг усан хангамж, 2.8 хувийг модон эдлэлийн, 6.3 хувийг гутал хувцасны, 3.4 хувийг барилга болон бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, түгээсэн болон савласан цэвэр ус, хэрчсэн гурил, бууз, дулаан, монгол гутал, эмээлийн мод, гэрийн мод, хүрмэн блок, вакуум цонхны үйлдвэрлэл энэ онд 101.1-167.3 хувиар нэмэгджээ. Харин борц, зүсмэл материал, савхин гутал, гэрийн модон тавилга, монгол дээлний үйлдвэрлэл  3.7-55.4 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ