Нидерланд дахь монгол соёлын сургуультай харилцаа тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-15 15:25:33

Архангай /МОНЦАМЭ/. Өндөр–Улаан сумын Ерөнхий боловсролын сургууль Нидерланд улс дахь “Мэргэн” Монгол соёлын сургуультай энэ хичээлийн жилээс хамтын ажиллагаатай болжээ. Тус сургуулийн “Найзууд” хөтөлбөрт бага ангийн зургаан сурагчийг хамруулсан байна. Тэд бямба гараг бүр тогтсон цагт онлайнаар холбогдож, “Мэргэн” сургуулийн найзуудтайгаа монгол ахуй, соёл, ёс заншил зэрэг сонирхсон сэдвээр нь ярилцдаг байна.

Мөн “Мэргэний найзууд” нэртэй цахим групп нээж, өдөр тутам сошиалаар харилцдаг болжээ. Цаашид сурагчид дунд ангид орохоороо найзууд хоорондоо англи хэлээр ярилцах гэнэ. Цагаан сарын өмнөхөн Нидерландаас сумын сургуулийн найзууддаа номын бэлэг ирүүлжээ хэмээн Архангай Медиа группын Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа мэдээллээ.
Холбоотой мэдээ