Иргэдийн хадгаламж 2021 оны жилийн эцсийн байдлаар 184.1 тэрбум төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-15 16:15:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Монголбанкны салбар 2021 онд арилжааны банкуудаас 18.7 тэрбум төгрөгийг татаж, 14.8 тэрбум төгрөгийг зузаатгалаар олгосон байна. Банкуудын зузаатгасан мөнгө өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар буюу 5.6 тэрбум төгрөгөөр, зузаатгалаар авсан мөнгө өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар буюу 7.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Иргэдийн хадгаламжийн хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт хадгаламжийн үлдэгдэл 184.1 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 15.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Өмнөх оны мөн үеэс 9.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс хугацаатай хадгаламж 152.0 тэрбум төгрөг болж нийт хадгаламжийн 82.6 хувийг эзэлж байна. Хугацаатай хадгаламж өмнөх улирлаас 2.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хугацаагүй хадгаламж 32.1 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 17.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 12.6 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ

Холбоотой мэдээ