ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногт коронавирусний 44 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-17 11:30:18

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавирусний халдвар энэ сарын 2-ны өдрөөс дахин бүртгэгдэж эхэлсэн байна. 2023 он гарсаар тухайн халдвар бүртгэгдээгүй байсан бөгөөд сүүлийн 14 хоногт 44 тохиолдол бүртгэгджээ.


Нийт бүртгэгдсэн тохиолдлын 8 буюу 20 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд аж. Өнөөдрийн байдлаар 7 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гурав нь 2-11 сартай хоёр, 10 настай нэг хүүхэд эмчлүүлж байна. Насанд хүрсэн дөрвөн хүний нэг нь уушгины хатгалгаатай бол гурав нь жирэмсэн эх аж.


Гэрийн нөхцөлд 12 иргэн хяналтын байдалтай, үүний ес нь том хүн, гурав нь бага насны хүүхэд ажээ. 

Улсын хэмжээнд дахин бүртгэгдэж буй ковид-19 халдварын тохиолдол нь коронавирусний омикрон хувилбарын XBB.1.5 дэд хувилбар эргэлтэд явж байна. Манай аймагт эергээр бүртгэгдсэн тохиолдлын хувилбарын тодорхойлуулахаар ХӨСҮТ рүү илгээсэн гэж ЭМГ-ын тархвар судлаач эмч Л.Өлзийжаргал мэдэгдлээ.

Холбоотой мэдээ