XINHUA: БНХАУ-ын хууль тогтоох байгууллагын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-28 09:30:54

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн  Оюун-Эрдэнийг мягмар гарагт хүлээн авч уулзлаа.


Жао Лөжи Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ, хоёр тал хөгжлийн стратегиудыг үр дүнтэй хэрэгжүүлж, нийтлэг хөгжил дэвшилд хүрэхийн төлөө шинэчлэлийн замаар гар нийлэн хамтдаа алхах ёстой хэмээн хэлсэн байна. БНХАУ-ын БХАТИХ нь Монгол Улсын Их Хуралтай харилцан мэдээлэл солилцож харилцаагаа өргөжүүлэх, экологийн иргэншлийг цогцлоох, ядуурлыг бууруулах засаглалын асуудлаар харилцан туршлага солилцох, янз бүрийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн бат бэх орчныг бүрдүүлэх, хоёр орны хамтын ирээдүйтэй нийгэмлэгийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тэрбээр хэлжээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улс нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, БНХАУ-ын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний хэд хэдэн чухал санаачилгыг дэмжиж байна хэмээгээд нам, улс орныг удирдах Хятадын туршлагаас суралцана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи мягмар гарагт мөн Барбадос Улсын Ерөнхий сайд Миа Амор Моттли, Шинэ Зеланд Улсын Ерөнхий сайд Крис Хипкинс,  Вьетнам Улсын Ерөнхий сайд Пхам Мин Чин нарыг хүлээн авч уулзжээ.

Холбоотой мэдээ