ГОВЬ-АЛТАЙ: "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээнд Нэгдүгээр сургуулийн баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-07 10:23:42

Есөнбулаг  2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн энэ амралтын өдрүүдэд Алтай хотноо болж, тэмцээнд Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн баг түрүүллээ.



Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2022” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Улаан загалмайн хороо, Боловсролын газар хамтран зохион байгуулав. Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулиудаас найман баг оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
-Тэргүүн байрт Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургууль
-Дэд байрт Хантайшир Эрдэм цогцолбор сургууль
-Гутгаар байрт Гуравдугаар сургууль
-Тусгай байр дөрөвдүгээр сургууль тус тус байр эзэллээ. Мөн шилдэг багшаар дөрөвдүгээр сургуулийн Х.Баялагмаа, шилдэг уран зохицуулагч хүүхдээр Б.Төгс нар тус тус шалгарав.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч хүүхдүүд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ