Бүх төрлийн тээврээр 105 сая тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-11 09:22:05

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны эцсийн үзүүлэлтээр манай улсад бүх төрлийн тээврээр 105 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс:

  • Авто замаар 70 сая тонн,
  • Төмөр замаар 35 сая тонн ачаа тус тус тээвэрлэжээ.

Мөн зорчигч тээврийн хэмжээ ч нэмэгдсэн байна. Давхардсан тоогоор 146 сая зорчигч гадаад, дотоодод тээвэрлэжээ. Агаарын тээвэрт зорчигчдын тоо 3.5 дахин нэмэгджээ.


Тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгосон нь энэ салбарт өсөлт үзүүлэв хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдэж байна. Тээврийн салбарт хувийн хэвшлийн ААН-үүдэд тэгш боломжийг бий болгосноор чөлөөтэй өрсөлдөх боломж гарсныг тэрбээр тодотгон хэлж байна. Үүний үр дүнд тээврийн үйлчилгээний үнэ тариф хямдарч, энэ хэрээр үйлчилгээний чанар, өсөлт бий болсон гэв.


Өнгөрсөн онд эдийн засаг 7 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар ЭЗХЯ-наас мэдээлж байна. Үүнд уул уурхайн болон тээврийн салбар голлох нөлөө үзүүлжээ.

2022 онд нийтдээ 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол өнгөрсөн 2023 онд 105 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ хэмжээгээр тээврийн салбарын болон тээвэрчдийн орлого өсөн нэмэгдэж буйг хэллээ. 

Холбоотой мэдээ