ХЭНТИЙ: Малчдын гар утсанд гурван үгт байршил тогтоогч суулгах ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-13 12:02:24

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ болон ЗДТГ-ын дарга Л.Наранбат нар багийн Засаг дарга нартай уулзаж, малчдын гар утсанд гурван үгт байршил тогтоогч суулгах, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болов. 

Түүнчлэн малчидтай байнгын холбоотой ажиллаж, цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг тогтмол солилцох, өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад сумын Онцгой комиссын даргын гаргасан захирамж шийдвэрийн биелэлтийг хангуулахад онцгойлон анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Болзошгүй цаг агаарын үзэгдлийн үед хээр гадаа төөрөх, осгохоос урьдчилан сэргийлэхэд туслах what3words апп нь маш чухал хэрэгцээтэй бөгөөд гар утас нь асаалттай үед хаанаас ч холбоо тогтоож байршлыг илрүүлэх ач холбогдолтой юм.  

Малчид, иргэд what3words апп-ийг хэрхэн татаж авч, суулган ашиглах талаар www.savethechildren.mn -с бэлдсэн заавартай танилцах боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ