“Шадар гурван цэрэг”-ийг Монголын тайзнаа амилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-15 11:18:59

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн тайзны бүтээл болох физикл драмын жүжгийг Монголд анх удаа “Про” театрын уран бүтээлчид олны хүртээл болгохоор зориг шулуудан бэлтгэлдээ оржээ.


Ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх тус жүжигт эрэлхэг зоригт Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арами, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан харуулна. Мөн хүн гэдэг амьтан хүссэн зорьсныхоо төлөө тууштай тэмцвээс бүтэхгүй зүйл үгүйг зохиолын гол шугам болгожээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”. Энэ бол францын хааны гвардийн эрэлхэг шадар цэргүүдийн уриа юм.


“Шадар гурван цэрэг”-ийг монголчууд цаасан хувилбараар уншихаас гадна сонсдог ном хэлбэрээр өгүүлснийг сонсож байлаа. Тэгвэл анх удаа тайзны бүтээл болсныг харах боломж олдож байна.


Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн онд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драм, Гофманы “Щелкунчинк” буюу “Цөмөгч цэрэг ба Хулганы хаан” жүжгийг олны хүртээл болгосон юм. 

Холбоотой мэдээ