Тусгаар тогтнолын ордонд монгол ардын дуу эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 16:39:40

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн өргөх “Ардын дуу мину” тоглолтыг Үндэсний урлагийн их театраас зохион байгуулах гэж байна.


Тусгаар тогтнолын ордонд ирэх сарын 1-нд болох эл тоглолтод ҮУИТ-ын дуучдын бүтээл “Ардын дуу мину I, II” кино концертод дуулсан, үндэстэн угсаатны дуунуудаас эгшиглэх ажээ.


Тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.


Монгол түмний аялгуут сайхан ардын дууны тоглолтын тасалбар 40-60 мянган төгрөгийн үнэтэй ажээ. 

Холбоотой мэдээ