ӨМНӨГОВЬ: Аймгийн таеквондогийн тамирчид нийт 44 медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-30 09:23:12

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан “Дайчин” таеквондогийн клубтэй хамтран “Daichin cup-2024” тэмцээнийг нэгдүгээр сарын 26-27-ны өдөр зохион байгууллаа.


Т
эмцээнд 18 аймаг, 45 холбооны 700 гаруй тамирчин оролцсоноос Өмнөговь аймгийн таеквондогийн Дайчин клубээс 61 тамирчин оролцлоо.



 

Дайчин клубийн тамирчид багийн дүнгээр: "С" ангилалд тэргүүн байр, "В" ангилалд тусгай байр, "А" ангилалд гутгаар байр эзэлжээ.

 

Харин тэмцээний шилдэг дасгалжуулагчаар О.Мөнхзолбоо, шилдэг эмэгтэй тамирчнаар Т.Халиунаа нар тодорлоо.

 

Өмнөговь аймгийн таеквондогийн тамирчид нийт 12 алт, 11 мөнгө, 21 хүрэл медаль хүртлээ.

 


Даланзадгад сумын хэмжээнд таеквондогийн мэргэжлийн нэг клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 гаруй суралцагч хичээллэдгээс эрчимтэй бэлтгэл сургууль хийж, улс бүсийн уралдаанд оролцдог 60 гаруй тамирчин байдаг. 


Энэ жилийн “Daichin cup-2024” тэмцээн хамрах хүрээ өргөнтэй, зохион байгуулалт сайн боллоо.


Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тэмцээний турш тамирчин хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор спорт заалны гаднах автомашины хөдөлгөөнийг зохицуулж, БОЭТ-ийн гэмтлийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нар тамирчдад яаралтай түргэн тусламж үзүүлэн ажиллалаа.

Холбоотой мэдээ