“Ардын дуу мину-2” контент нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-01 15:52:06

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал, ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын “Ардын дуу мину 2” контентийн нээлт боллоо.


Тус театрын дуучид өнөөдөр орой монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн өргөх “Ардын дуу мину” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа билээ.


Тэгвэл энэхүү тоглолтын эхлэл болгож шинэ контентоор сонсогчдодоо бэлэг барьж байна. “Ардын дуу мину II” кино концертод үндэстэн угсаатны 20 орчим дууг эгшиглүүлж байгаа юм.






Холбоотой мэдээ