ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-04 20:01:36

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна.

 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-7 метр хүрнэ. Хоёрдугаар сарын 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хvрч цасан шуурга шуурах тул зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулав.

 

Тиймээс  иргэд, тээвэрчид хол, ойрын замд гарахдаа тээврийн бүрэн бүтэн байдлыг хангах, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа.   

Холбоотой мэдээ