М.Бямбаа World Dance Grand Prix тэмцээний гранпригийн эзэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-05 15:09:23

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. БНСУ-д зохион байгуулсан World Dance Grand Prix тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний урлагийн их театрын бүжигчид Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатарын удирдлага дор амжилттай оролцжээ.


Нийт 20 орчим орны бүжигчид оролцсон энэхүү наамаас ҮУИТ-ын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Бямбаа гранпри шагнал хүртсэн байна. Тэрбээр О.Чинбатын хөгжим, Д.Баярбаатарын дэглэлт “Цаа буга” хэмээх бүтээлээр гранпри гарджээ.


Бүжигчин М.Бямбаагийн хувьд Нарны домог, Мэргэнд буусан чоно, Нүүдэл, Монголын хатад бүжгэн жүжгийн гол дүрд ажилласан билээ.



Холбоотой мэдээ