ДОРНОД: Маршал Х.Чойбалсангийн 129 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-08 14:45:50

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Маршал Х.Чойбалсангийн 129 жилийн өнөөдөр ой тохиож байна. Өнөө өглөө Тусгаар тогтнолын талбай дахь маршалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.


Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, маршал Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ.


Маршал Х.Чойбалсан засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны дайн, 1945 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулагдаж, монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан зэрэг түүхэн үйл явдлууд өрнөжээ.


Сонирхуулахад, Дорнод аймагт маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, хилийн 0198, 0132 дугаар анги зэрэг байгууллага бий.  

Холбоотой мэдээ