ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 5-6 метр өргөнтэй цагаан, хар хил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-13 11:36:50

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур бүрэн хөлдсөн боловч зарим газарт хар, цагаан хил гарсан байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.




Хатгал тосгоноос Ханх сум явах замд Жиглэгийн ам, Загастайн ам чиглэлд 5-6 метрийн өргөн цагаан хил гарсан байна.

Мөн Хадан хүй, Тургийн ам зэрэг газарт хар хил гарчээ.




Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ.


Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  анхаарууллаа.

 

 

 

Холбоотой мэдээ