ДАРХАН-УУЛ: Сонгуулийн хэсгийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-28 12:15:40

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 18 дугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар үндсэн хоёр асуудал хэлэлцэх юм.


Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулах, нутаг дэвсгэр, байршлыг Дархан сумын ЗДТГ-ын дарга Б.Батзул танилцуулж байна.




Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн

хурал нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 13.1-т заасны дагуу сонгуулийн хэсгийн хороо байгуулж, нутаг дэвсгэрийг тогтооно гэж заасан байдаг.




Энэ хүрээнд 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл үүсгэхгүй, нөхцөл боломжийг хангах үүднээс ИТХ-ын нутгийн удирдлагын хөгжлийн хороо дүгнэлтээ хуралдаанд танилцуулж байна.

 

Холбоотой мэдээ