ДАРХАН-УУЛ: Нарны бүтэн хиртэлттэй холбоотой Ерөнхийлөгчийн дурсгалын захиа музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-13 13:08:38

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Одоогоос 27 жилийн өмнө буюу 1997 оны гуравдугаар сарын 9-ний өдөр нарны бүтэн хиртэлт болсон билээ. Өглөөний 8.49 цагаас 9.56 цаг хүртэл үргэлжилсэн нарны бүтэн хиртэлтийг үзэх хамгийн тохиромжтой бүс нутаг нь Дархан-Уул аймаг байжээ.


Уг нарны хиртэлтийн үеэр ашиглаж байсан нүдний шил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дурсгалын захиа, медаль аймгийн музейд хадгалагдаж байна.



Уг дурсгалын захиаг монгол бичгээр:


“1997 оны гуравдугаар сарын 9-ний өдөр их эзэн Чингис хааны өлгий Монгол Улсын нутагт байгалийн сонин үзэгдэл “Нарны бүтэн хиртэлт”-ийг тантай хамт үзэх хосгүй завшаан тохиолдсонд сэтгэл гүнээ тааламжтай байгаагаа илэрхийлье” Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэж бичжээ.


Нарны бүтэн хиртэлтийг үзэж сонирхохоор 1100 гаруй гадаадын жуулчин, одон орон судлаачид, Хөвсгөл, Баян-Өлгий, Төв, Орхон, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотоос 3200 гаруй иргэн, 1000 орчим автомашин ирсэн гэж тэмдэглэжээ.



Холбоотой мэдээ