ХК-иуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-22 18:01:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхэллээ.

“ХасБанк” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурлыг 4 дүгээр сарын 29-нд хийхээр зарлажээ. Хурлаар ТУЗ-ийн хараат бус гишүүдийн болон 2023 оны үйл ажиллагааны тайлан, мөн өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай, “ТэнГэр Санхүүгийн нэгдэл” ХХК-ийг “ХасБанк”-нд нэгтгэх хэлбэрээр “ХасБанк”-ийг өөрчлөн байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХААН банкны ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 23-нд хийхээр зарлав. Хурлаар 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлан болон санхүүгийн тайлангийн дүгнэлтийг танилцуулах нь. 

Монголын Хөрөнгийн бирж ХК мөн өөрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг энэ оны 4 дүгээр сарын 26-нд хуралдуулахаар зарлажээ.

Хурлаар компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитын санхүүгийн тайлан, компанийн 2024 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэн батлах аж. 

Холбоотой мэдээ