ХОВД: Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-51 см бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-01 12:43:31

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-8 см-ээр нимгэрч, өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-51 см-ээр бага байна.  

Цаашид нийт нутгаар дулаарах ба мөсний зузаан харилцан адилгүй байна. Одоогоор зарим голын ус тэлж хачир гүйх, мөс хэврэгших, мөсөн зах үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа юм.

Иймээс иргэд, жолооч нар цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.

Мөн Булган, Үенч, Алтай, Буянт сумын нутагт үүсэж болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав. 

Холбоотой мэдээ