ХОВД: Төгсөх ангийн сурагчид, оюутнууд гар бөмбөгөөр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-08 17:15:15

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1000 гаруй сурагч төгсөж, Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох юм.


МУИС-ийн Баруун бүсийн сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалт болохтой холбогдуулан төгсөх ангийн сурагчдад зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ удаа (2024.04.06) ерөнхий боловсролын сургууль болон МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, сурагчдыг дэмжих, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх, бие биеэсээ суралцах, авьяас, ур чадвараа хөгжүүлэх боломж олгох зорилгоор гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.  

Тэмцээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид болон МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн оюутны төлөөллөөс бүрдсэн 21 баг оролцлоо.

Анх удаа болж буй тус тэмцээний тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр С.Ихбаяр ахлагчтай Прогресс сургуулийн баг тамирчид шалгарлаа. Харин тэмцээний дэд байрт Л.Амарзаяа ахлагчтай Манхан сумын сургуулийн баг, гуравдугаар байрт Н.Дэлгэрмөрөн ахлагчтай Мөнххайрхан сумын сургуулийн баг тус тус шалгарсан байна.     

Холбоотой мэдээ