ӨВӨРХАНГАЙ: Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарыг шинээр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-18 19:15:20

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарыг Өвөрхангай аймагт шинээр байгууллаа.


Тус салбарын хүний нөөцийг цагдаа, зэвсэгт хүчин зэрэг төрийн тусгай албанаас 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба Арвайхээр хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, дулааны станц, үнэт өв соёлыг тээж буй сүм, хийдүүдийг хамгаалалтад авч, ердийн нөхцөлд байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм.


Мөн улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.



Холбоотой мэдээ