СЭЛЭНГЭ: Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг өөрчлөхөд ахмадууд хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-19 14:52:00

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, ЭМЯ-наас зарласан Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Эрүүл насжилт" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтад оролцож байгаа ахмадуудын зүгээс хүн амын дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг өөрчлөхөд ахмадууд бид дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, ЭМЯ-наас зарласан Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлж буй эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг өөрчлөхөд ахмадууд багаараа нэгдэж, эрүүл байхын гайхамшигт суралцаж байгаадаа баяртай байна хэмээн Сүхбаатар сумын Ахмадын хорооны дарга М.Нарантуяа онцлон хэллээ.

 

Сургалтын үеэр ахмадууд өөрсдийн хийж хэвшүүлж байгаа хийн дасгал, шугаман бүжгийн хэсгээс үзүүлж багийнхаа үйл ажиллагааг сурталчлав.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн ЭМГ, Сүхбаатар сумын Ахмадын хороотой хамтран зохион байгуулж буй дээрх сургалтад Сүхбаатар сумын 300 гаруй ахмад хамрагджээ.  

 

Холбоотой мэдээ