Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-21 15:16:52

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болно.


Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Орос, Казахстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм. Гала тоглолтод Казахстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан, ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева, Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао, Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн од болон ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн эрдмийн чуулгын гоцлол оролцох юм.


Тэмцээний хөтөлбөр:

Дөрөвдүгээр сарын 22-нд: Нээлтийн тоглолт

Дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд: Сонгодог урлагийн тэмцээн

Дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд: Этник болон контемпорари бүжгийн тэмцээн

Дөрөвдүгээр сарын 29-нд: Хаалтын “Гала” тоглолт болно.




Холбоотой мэдээ