Буриадын Багшийн сургуулийг Булган аймгаас 46 суралцагч төгсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-23 16:52:37

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 23. /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын Багшийн сургуулийн захирал С.Ц.Нимбуевна тэргүүтэй багш, оюутнууд дөрөвдүгээр сарын 23-нд Булган аймагт хүрэлцэн ирж урлагийн тоглолтоо өргөн барилаа.



Булган аймгийн Булган сумын Соёлын ордон Буриад улсын Улаан-Үд хотын багшийн сургуультай 10 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн алтаргана наадмыг угтсан уулзалт өргөн дэлгэр болж, тус сургуулийн үе үеийн төгсөгчид Булган, Хөвсгөл, Орхон аймгаас хүрэлцэн ирсэн байна.



100 жилийн түүхтэй энэ сургуультай хамтран ажиллаж, хоёр ч удаа орос хэлээр хүүхдийн дуулалт жүжиг хамтран тоглож, 46 хүүхдийг хөгжмийн багш мэргэжлээр бэлтгэсэн байна.

 


Хөгжмийн багшаас гадна цэцэрлэгийн, бага ангийн, бүжгийн, биеийн тамирын, зургийн, орос хэлний багш зэрэг мэргэжлээр бэлтгэдэг аж.


Өнөөдөр төгсөгчдийн уулзалтад ирсэн хүн бүр орос хэлээр чөлөөтэй ярилцаж буйг нь харахад үнэхээр бахархам байсныг Булган Соёлын ордны дарга Ц.Энхтуяа онцлов.    





Холбоотой мэдээ