Ван И, Э.Блинкен нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-26 09:23:59

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /RIA Novosti/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт Бээжинд уулзлаа гэж Хятадын төв телевиз мэдээллээ. 


Хоёр талын хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Хятадад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Шанхай хотод зочилж, тус хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин болон бизнесийн төлөөлөгчид, оюутнуудтай уулзжээ.


Э.Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Бээжин хотод хүрэлцэн иржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзах эсэхийг одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.

Холбоотой мэдээ