Шүлхийн эсрэг вакцинжуулалт 13 хувьтай байна
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 11- ны өдрөөс мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа. Өлзийт, Хулд, Луус, Өндөршил, Гурвансайхан, Сайнцагаан сумын нийт 961 мянга 500 гаруй малд вакцин тарих бөгөөд өнөө өглөөний байдлаар вакцинжуулалт 13. 6 хувьтай байна.
2920天