Баруун бүсийн наадмыг Тариалан сумын хурдан хүлгүүд манлайлав
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд зохион байгуулагдсан баруун бүсийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаан аймгийн алдарт уяач Тэсийн голын их хүлэгч уран уургач аймгийн сайн малчин сумын заан С.Жамхүү агсны 80 насны ойн нэрэмжит болгон зохион байгууллаа.
Энэ үеэр даага, шүдлэн, хязаалан, эрлийз морьдын уралдаан болж Завхан, Булган Хөвсгөл аймгийн уяачдын 160 гаруй хурдан хүлгүүд шандас сорьсноос Тариалан сумын уяачдын уясан хүлгүүд 4 түрүү авч 5 морь айрагдан 9 хүлэг алтан жолоогоо өргөлөө.
2997天