Самрын их ургацын жил
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монгол
Улсын “ойн дагалдах баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг
самар гэх мэтчилэн тодорхойлжээ.
Манай оронд 612.9 мянган га
талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс,
Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан
ургадаг. Улсын хэмжээний ойн сангийн 5.2 хувьд хуш мод (самар) ургадаг. Хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас
гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил
насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд
давтагддаг. Харин ургах хугацаа нь 2-4 жил байдаг онцлогтой болохыг судалж
тогтоожээ.
1675天