Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх чиглэл өгөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд энэ сарын 28, 29-нд нийслэлийн БГД-ийн 5 дугаар хорооны Дэшиг-Дун, 17 дугаар хорооны Мөнгөлөггоо, 15-р хорооны Усантүрүү, СХД-ийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, ХУД-ийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцлаа.
1211天