Тарвага агнахгүй байхыг анхаарууллаа
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна. Тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэх, махыг нь хоол хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглах зэрэг нь тарваган тахал өвчнөөр өвдөх өндөр эрсдэлийг дагуулдаг аж.
2079天