Ховдод төр, хувийн хэвшилд нийт 700 гаруй ажил олгогч байна
Ховд/МОНЦАМЭ/Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд Ажил олгогчдын 2017 оны нэгдсэн зөвлөлгөөнийг Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгууллаа.
“Ажил олгогчдын зөвлөлгөөн - 2017”-д аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн төсөвт болон хувийн хэвшлийн албан байгууллага, ажил олгогч, даатгуулагчдын төлөөлөл 160 гаруй хүн оролцов.
Уг зөвлөлгөөний нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун нар оролцсон юм. Үүнээс гадна Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ажил олгогчдын анхаарах асуудлын талаар ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун мэдээлэл хүргэлээ.
2942天