Н.Батхүү: Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж, ойн санг 9 хувьд хүргэнэ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулахад байгалийн ойг хамгаалах, мод тарих ажлыг зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж дэлхийн улс орнууд үзэж томоохон хөтөлбөр, хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Тухайлбал, Европын Холбоо 3 тэрбум, Ойрх Дорнодын орнууд 10 тэрбум, Канад улс 2 тэрбум, Шинэ Зеланд, Франц улс тус бүр нэг тэрбум мод тарих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улс ч мөн өөрийн хувь нэмрийг оруулж, 2021 оноос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй. Уг хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүтэй ярилцлаа.
289天