Алслагдсан багийн хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн наймдугаар багт 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох “Өвсний үндэс” хөтөлбөр, мөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр ашиглалтад орлоо.
Энэхүү цэцэрлэгийг хуучин байрыг засварлан байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар сумын улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн нэг хэсэг болох өргөтгөлийн “Б” блок болж буйгаараа онцлогтой юм.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан болон албаны бусад төлөөллүүд оролцлоо. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын алслагдсан баг буюу Буур хээрийн наймдугаар багт сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 78 хүүхэд бүртгэлтэй байдаг юм байна. Эдгээр хүүхдүүдийн хувьд холоос цэцэрлэгт явах асуудал энэ хичээлийн жилээс эхэлж нэг мөр шийдэгдсэнд баг, хорооны зүгээс мөн оршин суугчид, эцэг эхчүүд бүгд талархан хүлээн авч байна. 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн бүлэг хичээллэх тус цэцэрлэг ашиглалтад орсноор энд 17 ажлын байр шинээр бий болж байгаа хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа хэллээ.

Нээлтийн үеэр аймаг орон нутгийн удирдлагууд мөн тус багаас сонгогдсон аймгийн төлөөлөгч нарын зүгээс орчин тойрныг тохижуулах, ая тухтай байдлыг хангахад анхаарч ажиллана гэдгээ дуулгасан нь багш, эцэг, эхчүүдийн урмыг сэргээсэн үйл явдал боллоо. Тус барилгыг засварлаж цэцэрлэг бий болгоход нийтдээ 154 сая төгрөг зарцуулагджээ.
Ч.Отгонцэцэг