УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-14 09:32:11

УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм.

Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс 11 цагт хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоолын төслүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Мөн санал тоолох машиныг ашиглан санал авах, тоолох дүн гаргах үйл явцыг Сонгуулийн Ерөнхий хороо танилцуулахаар болжээ.

Б.Туул

相关新闻