“Атибус” компани шатахуунгүйн улмаас зогсолт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-16 15:29:43

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” компани түр зогсолт хийсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Зогсолт хийсэн шалтгааныг тус компанийн Ерөнхий захирал Д.Баярмагнайгаас тодруулахад “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд 8 сараас хойш санхүүжилтгүй ажиллаж байна. Манайх гэхэд л 3 сар цалингаа тавьж чадаагүй. Санхүүжилтгүйн улмаас шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс зээлээр шатахуун авч байсан. Харин саяхан шатахуун нийлүүлэгч байгууллагууд зээлээр шатахуун өгөхөө зогсоосон тул манай автобуснууд үйлчилгээнд гарах боломжгүй болсон. Өчигдөр манай байгууллагын удирдлагууд яаралтай хуралдаж, Сангийн яамнаас санхүүжилт хүссэн. Өнөөдөр эсхүл маргааш гэхэд санхүүжилт орж ирэх байх. Тухайн үед нь нэн даруй шатахуунаа авч үйлчилгээнд гарах болно” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻