Онцгой байдлын салбарт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-24 15:22:52

Онцгой байдлын салбарт энэ онд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл авчээ. Ингэснээр Онцгой байдлын албаны гамшгийн үед ажиллах чадавхи өмнөх жилийнхээс 2 дахин өсчээ.

Түүнчлэн алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэн 2015-2017 онд Төрийн орон сууцны корпорацтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эхний ээлжинд Онцгой байдлын 300 гаруй албан хаагчийг орон сууцаар хангахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

相关新闻