Вакцины нөөц улсын хэмжээнд дуусчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-29 10:48:48

Улсын хэмжээнд одоогоор хонины цэцэг өвчний вакцин болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дуусчээ. 

Он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт гарчээ.

Цэцэг өвчин 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш өнгөрсөн оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар 5 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдсон байна.

Иймд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар өчигдөр хуралдсан Онцгой комиссын хуралдааны үеэр шаардлагатай эм био бэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт  үүрэг болгов.


Б.Туул

相关新闻