Улсын аваргаас 42 медальтай ирэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБиеийн тамир, спортын газрын Д.Алтанхуяг дасгалжуулагчтай пауэрлифтингийн тамирчид улсын аваргын тэмцээнээс 42 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлжээ.
1 сарын 29-31-нд Улаанбаатар хотноо 10 дахь удаа болсон энэ тэмцээнд 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцсноос алт найм, мөнгө 20, хүрэл медаль 14 гардаж, спортын дэд мастер гурав, мастер цолтон нэг төрөв.
Тухайлбал: ОУХМ Т.Отгонбаяр опен ангиллын 59 кг-д хоёр алт, мөнгө, хүрэл, спортын дэд мастер Б.Сүхбат өсвөрийн 66 кг-д гурван алт, нэг хүрэл медаль авчээ. Үүнээс гадна спортын мастер Д.Батсүх насанд хүрэгчдийн 66 кг-ийн суултын төрөлд 295 кг-ыг өргөснөөр ази тивийн дээд амжилтыг эвджээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг