Он гарсаар 6304 хүүхэд шинээр мэндэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 6304 хүүхэд мэндэлсэн талаар өнөөдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар (УБСЕГ)-аас мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 417 буюу 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн сард 121 нярай, 5 хүртэлх насны 140 хүүхэд энджээ. Энэ нь нярайн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.5-иар өсч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ч.Ариунболд