Малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн малчин, фермерүүдэд өвс тэжээл үнэ төлбөргүй олгожээ.
Нийт 10 тонн өвсийг Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцөөс мал аж ахуйн эрхлэхийг зөвшөөрсөн бүс буюу Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны малчид, фермерүүдэд буцалтгүй тусламжаар олгосон байна.
Өвсийг хороодын 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнд үндэслэн 12-р хороонд 1800кг, 13-р хороонд 4300кг, 14-р хороонд 3900кг тооцож олгосон аж.
Н.Туяа