"Шөлөндөө" цайны газарт халдсан хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-01 17:44:36

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн үүрээр “Шөлөндөө” цайны газарт гарсан дээрэм, хүчингийн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Уг гэмт хэргийн дуудлага Баасан гаригийн өглөө 05.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хохирогчийн мэдүүлснээр шөнө 03.00 цагийн орчимд тог тасрах үед цайны газарт багтай залуус халджээ. Улмаар 24 настай зөөгч эмэгтэйг хүчирхийлэн, өдрийн орлого болох 200 мянган төгрөгийг дээрэмдсэн. Хэрэг гарах үед цайны газарт тогооч, зөөгч хоёр л байжээ. Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан

相关新闻