Монголчууд Холливуудтай хамтран олон ангит кино бүтээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Холливуудын “In the Wee hours” кино компанитай хамтран бүтээж байна.
Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа бөгөөд ирэх хавраас зураг авалтдаа орж, 2020
онд нээлтээ хийх аж. Тус киноны продюссерээр Пүрэвбаатарын Мөнхтулга ажиллаж
байгаа бөгөөд тэрээр өмнө нь байт харвааны “360” талбайд дэлхийн хамгийн том
олимпийн цагаригийг барьсан билээ.